Хувьцаатай өндөг хөтөлбөр гэж юу вэ?
Хэрэглэгч та худалдан авсан Түмэн Шувуут ХК-ийн стикер наалт бүхий Сувиллын өндөгөн дээрх давтагдашгүй QR кодыг уншуулан PIN CODE оруулснаар тухайн бүтээгдэхүүнд дагалдах пойнт оноог (1point= 1Төгрөг) цуглуулах боломжтой. Энэхүү пойнт оноо нь зөвхөн Түмэн Шувуут ХК-ийн хувьцааг авах ба Монголын хөрөнгийн биржийн ханшаар тооцоолж таны бүртгэлтэй Үнэт цаасны дансанд хувьцаа хэлбэрээр байрших болно.
Хувьцаа авах нөхцөл:
• Бид таны цуглуулсан 2000 пойнт оноо бүрт таны хүсэлтийг www.tumenshuvuut.mn сайтад нэвтэрч илгээх/ үндэслэн хувьцаа олгоно.
• Таны хуримтлуулсан пойнт онооноос МУ-ын Татварын тухай хуулийн дагуу татварын шимтгэл, банкны шимтгэл, ҮЦК-ийн шимтгэлийг хассан дүнгээр таны дансанд хувьцаа олгогдох юм.
• Энэхүү хөтөлбөр нь Түмэн Шувуут ХК-ийн хэрэглэгчдийг хувьцаатай болгох, хуримтлалыг дэмжих зорилготой тул та хувьцаагаа 3 жил худалдахгүй байх үүрэг хүлээнэ.
• Ирээдүйд үнэ цэнийг буй болгох Түмэн Шувуут ХК-ийн хувьцааг Та өөрийн боломжоороо нэмэгдүүлэх боломжтой.
QR кодыг хэрхэн уншуулах вэ?
• Аппликейшнээр:Ecode.mn Application гар утсандаа суулган бүтээгдэхүүн дээрх QR кодыг уншуулах бөгөөд хусаж арилгах хэсэгт байгаа 4 оронтой пин кодыг хийснээр таны пойнт оноо баталгаажна.
• Вэб хуудсаар: Хэрвээ та аппликейшн ашиглан нэвтрэх боломжгүй тохиолдолд www.ecode.mn вэб хуудсаар нэвтрэн стикерийн № хэсэг дээрх 7 оронтой код болон хусаж арилгах хэсгийн 4 оронтой пин кодыг оруулснаар таны пойнт оноо баталгаажна.
• Мэссэжээр: Та онлайн орчинд урамшууллын пойнт оноогоо бүртгүүлэх боломжгүй тохиолдолд гар утаснаасаа 13-58-59 тусгай дугаарт мэссэж илгээн оролцох боломжтой. Мэссэж илгээхдээ № хэсэг дээрх дугаарыг бичээд зай аваад хусаж арилгах хэсгийн 4 оронтой кодыг бичиж дээрх тусгай дугаарт илгээнэ.
Холбоо барих дугаар: 70005225
Фэйсбүүк хуудас: Түмэн Шувуут ХК/ Tumen Shuvuut JSC
Powered by Froala Editor